Кератолайн комплекс [KeratolineTM]
Франц улсын Sederma компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Glycerin [*глицерин; *хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]
- Bacillus ferment [басилус бактерийн *фермент; уураг задалдаг фермент юм]
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Басилус бактерийн фермент нь
- эсүүдийг хооронд нь холбож өгдөг adherens junctions хэмээх уурган зүйлийг задалснаар үхсэн болон хөгширч буй эсүүдийг гуужуулж арьсыг илүү залуу харагдуулж гэрэлтүүлнэ, мөн түүнчлэн арьсны өнгө, бүтцийг сайжруулна

Энэхүү комплексыг гуужуулагч, галбиржуулах, цайруулах, скраб бүтээгдэхүүнүүдэд элбэгээр ашигладаг байна. *Альфа гидрокси хүчилтэй харьцуулбал арай илүү зөөлөн бөгөөд ферментийн тусламжийг ашигласан гуужуулагч комплекс билээ. Мөн түүнчлэн уг комплекс нь дараа дараагийн бүтээгдэхүүн дэх идэвхт бодисуудыг арьсанд амархан шингэх боломжийг бүрдүүлдэг.
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Глицерин (glycerin)
Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Альфа гидрокси хүчил (alpha hydroxy acid/AHA)
Арьсны үхсэн эсүүдийг гуужуулах чадвартай 3 төрлийн хүчил байдаг: альфа (AHA), бета (BHA), поли гидрокси хүчил (PHA). AHA нь усанд уусах чадвартай бөгөөд хуурай арьсанд хамгийн тохиромжтой, BHA нь тосонд уусах чадвартай бөгөөд тослог, батгашилттай арьсанд хамгийн тохиромжтой, PHA нь усанд уусах чадвартай бөгөөд АНА-ийн илүү зөөлөн хэлбэр гэж ойлгож болох тул эмзэг арьсанд хамгийн тохиромжтой байдаг.