Сүүн хүчил [lactic acid]

Сүүнээс гадна манжин, эрдэнэ шиш болон sugar cane ургамлаас гаргаж авч болдог бөгөөд зөөлөн төрлийн *альфа гидрокси хүчил билээ.

sugar cane

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсны үхсэн эсүүдийг зөөлөн гуужуулж арьсны өөрийгөө шинэчлэх процессыг өдөөж хурдасгана
  • *Хюмектант чийгшүүлэгч тул арьсыг чийгшүүлнэ
  • Тогтмол хэрэглэвэл *коллагены шинэчлэлт өдөөгддөг тул арьс чангарч үрчлээс багасна
  • Нөсөө багасгана

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Альфа гидрокси хүчил (alpha hydroxy acid/AHA)

Арьсны үхсэн эсүүдийг гуужуулах чадвартай 3 төрлийн хүчил байдаг: альфа (AHA), бета (BHA), поли гидрокси хүчил (PHA). AHA нь усанд уусах чадвартай бөгөөд хуурай арьсанд хамгийн тохиромжтой, BHA нь тосонд уусах чадвартай бөгөөд тослог, батгашилттай арьсанд хамгийн тохиромжтой, PHA нь усанд уусах чадвартай бөгөөд АНА-ийн илүү зөөлөн хэлбэр гэж ойлгож болох тул эмзэг арьсанд хамгийн тохиромжтой байдаг.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.