Ланолин [lanolin]

Энэ нь хониноос гаралтай лав маягийн тос бөгөөд хонины ноосонд олддог билээ. Уг тос нь хонины ноосонд ус үл нэвтрүүлэх болон үнэрийг нь дарах ач холбогдолтой юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсны чийгшлийн алдагдлыг бууруулж чийгшил хадгалах үйлчилгээ үзүүлнэ
- Үрчлээсний харагдах байдлыг багасгана
- Хүйтэн, эрс тэрс уур амьсгалтай орчноос арьсыг хамгаалах бөгөөд өвлийн улиралд хэрэглэхэд маш тохиромжтой
- Арьсыг зөөлрүүлж гэмтэл, түлэгдэлт, экземийн (eczema) эсрэг тэмцэнэ
экзем
Ямар арьсанд тохирох вэ?:
Хуурай, гэмтсэн арьсанд нэн ач тустай. Тослог, батгашилттай арьсанд дэмий, гэхдээ арьсныхаа жоохон хэсэгт түрхэж туршина уу хэмээн зөвлөж байна.