ЛараКейр А200 [LaraCareTM A200]

Швейцар улсын Lonza Group AG компанийн бүтээл бөгөөд Хойд Америк, Оросын Сибирьд ургадаг larch хэмээх модноос гаргаж авсан *полисахарид юм. Энэхүү полисахарид нь галактоарабинан (galactoarabinan) гэсэн нэртэй бөгөөд галактоз (galactose) болон арабиноз (arabinose) гэсэн хоёр сахран молекулуудаас бүрдсэн *полимер билээ.

галактоарабинан            larch мод

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Чийгшил хадгалах үйлчилгээтэй тул удаан хугацаагаар арьсыг чийгшилтэй байлгаж өгнө
  • Үрчлээс багасгана

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ хуурай арьсанд нэн ач тустай.

*Полисахарид (polysaccharide)

Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.

*Полимер (polymer)

Олноороо давтагдах жижиг молекулуудаас (мономер буюу monomer) бүрдсэн урт гинжин хэлхээ мэт молекулыг хэлнэ. Жишээлбэл, полисахарид (polysaccharide) нь гинжин хэлхээ шиг олон сахран молекулуудаас (sugar molecules) бүрдсэн полимер юм. Пептид (peptide) нь харин амин хүчлүүдээс (amino acids) бүрдсэн бас полимер молекул билээ. Гиалуроны хүчил (hyaluronic acid) нь полисахарид төрлийн полимер молекулын нэг голлох жишээ бол коллаген эсвэл эластин нь пептид төрлийн полимер молекул билээ.