Ларисил комплекс [LaricylTM]

Европ, Ази, Америк тивүүдэд салбаруудтай BASF’s Care Creations компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Butylene glycol [бүтилин гликол; эрдэнэ шишээс гаргаж авдаг бодис бөгөөд арьсыг зөөлрүүлдэг, *хюмектант чийгшүүлэгчийн ач холбогдолтой, найрлага дахь бусад бодисыг уусгаж арьсанд амархан шингэхэд нь тусалдаг, *презервативын үйлчилгээтэй]
  • Fomes officinalis (mushroom) extract [фомес официналис хэмээх мөөгний ханд; larch модны холтос дээр ургадаг нэгэн мөөгнөөс гаргаж авсан ханд юм]

Fomes officinalis мөөг             larch мод

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Фомес официналис хэмээх мөөгний хандыг агуулдаг тул

  • астрингент (astringent) үйлчилгээ үзүүлнэ:
    • арьсан дээрх илүүдэл тослогийг арилгана
    • бактерийн эсрэг шинж чанартай учраас батгашилттай тэмцэнэ 
    • үрэвсэл дарна 
    • нүх сүв агшаана
    • арьс чангална

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно. Энэхүү комплекс маань хэчнээн хуурайшуулах нөлөөтэй астрингент хандыг агуулж байгаа ч чийгшүүлэх нөлөөтэй бүтилин гликолыг бас агуулдаг тул хуурай арьсанд бас тохирно. 

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Презерватив (preservative) 

Аливаа бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгагч бодисыг хэлнэ.