Чихэр өвс нь Өмнөд Европ, Баруун Азид ургадаг бөгөөд үндэснээс нь гаргаж авсан ханд нь чихэрлэг амттай гликирризиний хүчлийг (glycyrrhizin acid) агуулдгаараа алдартай билээ. Үүнээс гадна ханд нь глабридин (glabridin), ликиритин (liquiritin) болон ликокалкон А (licochalcone A) гэсэн чухал ач холбогдолтой молекулуудыг бас агуулдаг.
чихэр өвс
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Гликирризиний хүчил нь
- маш хүчтэй *антиоксидант
- үрэвсэл маш сайн дарна
- нарны хорт туяанаас үүдэлтэй гэмтлээс хамгаална
- улайлт болон загатнаа багасгана
- хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
- бактерийн үржлийг зогсоодгоороо алдартай тул батгашилттай тэмцэнэ
- шарх цэвэрлэнэ
Глабридин молекул нь
- *меланин үйлдвэрлэхэд оролцдог *ферментийн үйлдвэрлэлийг зогсоодог тул арьс борлох, нөсөө үүсэхээс сэргийлнэ
Ликиритин молекул нь
- аль хэдийнээ үйлдвэрлэгдчихсэн меланин пигментийг задалдаг учраас арьс цайруулах, нөсөө багасгах үйлчилгээ үзүүлнэ
Ликокалкон А молекул нь
- арьсанд антиоксидант молекулуудын үйлдвэрлэлийг ихэсгэнэ
- арьсны *себум тосны үйлдвэрлэлийг зохицуулснаар батга багасгана
- үрчлээс үүсэх процессыг хойшлуулна
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Меланин (melanin)
Арьсыг бор болгодог пигмент бөгөөд арьсанд байдаг меланоцит (melanocyte) хэмээх эсүүдийн үйлдвэрлэдэг молекул юм. Хүн бүхэн адилхан тооны меланоцит эстэй байдаг, гэхдээ бор арьстай хүмүүсийн меланоцит эсүүд меланин пигментээ илүү ихээр үйлдвэрлэдэг билээ.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.