Липекс Эл Сэнс комплекс [Lipex L’sensTM]

Швед улсын AAK компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Soybean glycerides [буурцгаас гаргаж авсан глицеридүүд; *глицерин молекулын *тосон хүчилтэй нийлсэн хэлбэр юм]           

буурцаг

  • Butyrospermum parkii (shea) butter unsaponifiables [шеа тосны натрийн гидроксидтой (sodium hydroxide) холигдож хөөсөрдөггүй бүрэлдэхүүн хэсгүүд]

шеа модны самар

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Дээрх хоёр зүйлсийг агуулдаг тул

  • арьсыг хамгаалах давхаргын шинж чанарыг сайжруулж чийгшлийн алдагдлыг бууруулна
  • арьс торгон, зөөлөн болсон мэт мэдрэмж төрүүлнэ
  • аливаа бүтээгдэхүүнийг тарааж түрхэхэд илүү хялбар болгодог

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Глицерин (glycerin)

Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).