Люминия Гранатум комплекс [Luminia GranatumPRCF]
Испани улсын Vytrus Biotech компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Punica granatum (pomegranate) seed cell culture lysate [анар жимсний үрээс гаргаж авсан үүдэл эсийн өсгөвөр лизат; анар жимсний үүдэл эсээс гаргаж авсан бүтээгдэхүүн бөгөөд уг жимсний хамгийн чухал *антиоксидант бодисуудыг агуулдаг (gallotannin болон ellagitannin)]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Анар жимсний үрээс гаргаж авсан үүдэл эсийн өсгөвөр лизатыг агуулдаг тул
-
цайруулах болон антиоксидант үйлчилгээтэй
-
*меланины үйлдвэрлэлийг өдөөдөг генийг идэвхгүй болгохоос гадна меланины үйлдвэрлэлийг хурдасгадаг тирозиназ (tyrosinase) *ферментийн үйл ажиллагааг зогсоосноор арьсан дахь меланины хэмжээ багасахад хүргэнэ
-
меланин пигментийг агуулж, хадгалж, зөөвөрлөдөг үүрэгтэй эрхтэнцрүүд болох меланосомуудын (melanosome) бүрэн боловсрох үйл явц болон *кератиноцит эсүүд рүү шилжиж тархах процессыг нь зогсоох нөлөө үзүүлнэ
Хүн дээр хийсэн нэгэн судалгаа дараах үр дүнд хүрсэн байна:
- 0.3%-ийн концентрацтайгаар нь арьсандаа түрхэж хэрэглэсэн хүмүүсийн нөсөө толбонууд бүдгэрч цайрсан
- Арьс нь илүү гэрэлтэж буй мэт харагдаж арьсны өнгө илүү жигд болсон

Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ нөсөө толботой арьсанд нэн ач тустай.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Меланин (melanin)
Арьсыг бор болгодог пигмент бөгөөд арьсанд байдаг меланоцит (melanocyte) хэмээх эсүүдийн үйлдвэрлэдэг молекул юм. Хүн бүхэн адилхан тооны меланоцит эстэй байдаг, гэхдээ бор арьстай хүмүүсийн меланоцит эсүүд меланин пигментээ илүү ихээр үйлдвэрлэдэг билээ.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Кератиноцит (keratinocyte)
Арьсны дээд давхарга болох өнгөн давхаргын (epidermis) голлох эс бөгөөд тухайн давхаргын нийт эсийн 90%-ийг эзэлдэг. Кератиноцит эс нь гиалуроны хүчлийг (hyaluronic acid) үйлдвэрлэдэг бөгөөд өөрөө өнгөн давхаргын гүнд үйлдвэрлэгдэж дээшээ арьсны гадаргуу руу дээшлэн үхсэн эс буюу корнеоцит (corneocyte) эс болж хувирч гууждаг. Арьс энэхүү байдлаар нөхөн төлждөг байгаа.