Магнолия официналис модны холтосноос гаргаж авсан ханд [magnolia officinalis bark extract]

Houpu magnolia, magnolia-bark гэсэн өөр нэршилтэй уг мод нь Хятадаас үүсэл гаралтай бөгөөд 20 метр болтлоо ургах чадвартай юм. Хандыг нь холтосноос нь гаргадаг ба Хятадын уламжлалт эмчилгээнд мянга мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн билээ. Холтосноос нь гаргаж авдаг ханд нь полифенол (polyphenol) төрлийн молекулууд болох хонокиол (honokiol) болон магнолол (magnolol) хоёроор тун баялаг. Уг ургамлын цай нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж стресс, гутрал болон нойронд эерэг нөлөө үзүүлдэг байгаа.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Магнолол болон хонокиол молекулууд нь
- хүчтэй *антиоксидант, үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- батгатай тэмцэж, арьсыг нарны хорт туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс хамгаалж тайвшруулна
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.