Өмнөд Европоос үүсэл гаралтай цэцэг бөгөөд Calendula officinalis хэмээх латин нэртэй билээ. Хандыг нь цэцгийн дэлбээнээс нь гаргаж авдаг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Омега-6 болох линолын *тосон хүчлээр (linoleic acid) баялаг тул арьсыг хамгаалах тосон давхаргыг бэхжүүлнэ, чийгшил хадгална, арьсыг нөхөн төлжүүлнэ, үрэвсэл дарна
- *Флавоноид молекулуудаар баялаг тул *чөлөөт радикалтай тэмцэнэ, арьсыг тайвшруулна
- Сапонин молекулуудаар (saponin) баялаг тул бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж экзем (eczema), батгашилт, псориаз (psoriasis) гэх мэт арьсны өвчнүүд болон шархыг эдгээж эмчилнэ
экзем
псориаз
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Флавоноид (flavonoid)
Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.