Мелисса официналис ургамлын ханд [melissa officinalis (balm mint/lemon balm) leaf extract]

Европ, Баруун Ази болон Хойд Африкаас үүсэл гаралтай ургамал бөгөөд нимбэгийн үнэртэй юм. Идэж хэрэглэвэл дотор муухайрах, толгойн өвдөлт, нойргүйдэл, стресс гэх зэрэг асуудлуудыг шийдэхэд нэмэртэй.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг болон тайвшруулах үйлчилгээтэй тул батга, экзем (eczema), псориаз (psoriasis), шархыг эмчилж улайлт болон хаван багасгана

экзем                    псориаз

  • Кафеийн хүчил (caffeic acid) болон ферүлийн хүчлийг (ferulic acid) агуулдаг тул *чөлөөт радикалтай тэмцэж, наранд түлэгдсэн арьсыг дээрдүүлж, хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ
  • Агуулагддаг розмарины хүчил (rosmarinic acid) болон таннин (tannin) молекул нь арьсны тослогжилтыг бууруулна. Таннин молекул нь угаасаа астрингент (astringent) үйлчилгээтэй (нүх сүв агшаадаг, илүүдэл тослогийг арилгадаг, бактерийн эсрэг шинж чанартай, арьс чангалдаг) 

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ тослог, батгашилттай, үрэвссэн арьсанд нэн ач тустай.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.