C10H20O химийн томьёотой бодис бөгөөд corn mint, peppermint гэх мэт ургамлын тосноос гаргаж авдаг билээ.
peppermint
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсанд сэнгэнэсэн мэдрэмж төрүүлнэ
- Загатнаа, түлэгдэлт, үрэвсэл бүхий шинж тэмдэгтэй арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ
- Бактерийн эсрэг шинж чанартай тул батга багасгах нөлөө үзүүлнэ
Далимд нь аливаа арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сэнгэнэсэн үнэртэй болгодог.
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ загатнасан, түлэгдсэн, үрэвссэн арьсанд нэн ач тустай. Нүднээс хол байлгахыг зөвлөж байна.