Микро сильвер БиЖи (мөнгө элемент) [Micro silver BGTM (silver)]

Герман улсын Bio-Gate AG компанийн бүтээл бөгөөд цэвэр мөнгө (Ag/silver) элементийн нунтаг билээ.

*Мөнгө элементийн ионууд нь бактерийн эсийн ханатай холбогдож эс рүү орох эсвэл эснээс гарах бодисын урсгалыг зогсоодог. Мөн түүнчлэн бактерийн эс доторх ДНХ-г гэмтээснээр эсийн хуваагдлыг нь болиулдаг гэнэ. ДНХ-ээс гадна бактерийн эсийн энерги үүсгэдэг системийг нь бас гэмтээдэг байна. Ийм байдлаар мөнгө элементийн ионууд бактериудыг устгадаг юм.

Эдгээр ионууд арьсан дээрх хор хөнөөлтэй бактериудыг устгахаас гадна ашигтай бактериудыг бас устгах чадвартай юу? Ер нь бол мөнгө элементийн ионууд бактериудыг сайн, муугаар нь ялгаж салгахгүйгээр бүгдийг нь устгах чадвартай. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн нэмэргүй юм биш үү? Үйлдвэрлэгчийн хэлж байгаагаар бол энгийн төстэй бүтээгдэхүүнүүдээс арай өөр технологиор бүтээсэн тул ашигтай бактериудыг гэмтээдэггүй гэнэ.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул батга багасгана
  • Үрэвслийн эсрэг нөлөөтэй

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа батгашилттай, үрэвсэл ихтэй арьстай хүмүүст төгс сонголт байх болно.

*Мөнгө элементийн ионууд (silver ions)

Мөнгө (Ag) атомын электрон алдсан хэлбэр юм.