Чийгшлийн комплекс (АкваСелл комплекс) [moisture complex (AcquaCellTM)]
АНУ-ын Barnet Products компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Glycerin [*глицерин; *хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]
- Citrullus lanatus (watermelon) fruit extract [тарвасын ханд]

- Pyrus malus (apple) fruit extract [алимын ханд]

- Lens esculenta (lentil) fruit extract [сэвэг зармын ханд]

- Sodium lactate [натрийн лактат]
- Sodium PCA [натрийн ПиСиЭй; PCA/Pyrrolidone Carboxylic Acid нь proline *амин хүчлийн *дайвар бүтээгдэхүүн юм]
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Тарвасын ханд нь citrulline хэмээх амин хүчлээр хангаж өгөх бөгөөд энэ нь хюмектант чийгшүүлэгч ба *арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм
- Алимын ханд нь сахран молекулуудаар хангаж өгөх бөгөөд эдгээр нь хюмектант чийгшүүлэгч ба арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм. Мөн түүнчлэн малийн болон галлийн хүчлийг (malic and gallic acid) бас агуулдаг тул арьсыг зөөлөн гуужуулан цайруулж бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Сэвэг зармын ханд нь сахран молекулуудаар бас хангаж өгөх бөгөөд эдгээр нь хюмектант чийгшүүлэгч ба арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм. Мөн түүнчлэн витамин В5-аар маш баялаг тул үрэвсэл даран арьсыг тайвшруулж чийгшүүлнэ
- Натрийн лактат нь lactate-ээр хангаж өгөх бөгөөд энэ нь хюмектант чийгшүүлэгч ба арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм
- Натрийн ПиСиЭй нь PCA-гээр хангаж өгөх бөгөөд энэ нь хюмектант чийгшүүлэгч ба арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг юм
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ хуурай арьсанд маш ач тустай.
*Глицерин (glycerin)
Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Дайвар бүтээгдэхүүн/бодис (derivative)
Аливаа нэг бодисын төстэй гэхдээ арай өөр хэлбэрийг хэлнэ. Жишээлбэл, витамин В5 бодисын дайвар бүтээгдэхүүн болох пантенолыг (panthenol) арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түлхүү ашигладаг. Пантенол нь арьсанд шингэмэгц витамин В5 болж хувирч үйлчилгээгээ үзүүлдэг, гэхдээ витамин B5-аас илүү тогтвортой, арьсанд илүү сайн шингэх чадвартай хувилбар учраас гоо сайхны брэндүүд уг дайвар бодисыг илүүд үздэг юм.
*Арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторууд (NMF/natural moisturizing factors)
Эдгээр нь голцуу амин хүчил (amino acids), амин хүчлүүдийн дайвар бүтээгдэхүүнүүд (derivatives of amino acids), сахран молекулууд болон шүвтэр (urea) байдаг. NMF-үүд маань арьсны хамгийн дээд давхарга болох эвэрлэг давхаргын (stratum corneum) корнеоцит эсүүдэд (corneocytes) байдаг бөгөөд хюмектант чийгшүүлэгч (humectant) учраас чийгшлийг агаараас татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны чийгшлийг хадгалж өгдөг байгаа. Хүний арьсан дахь NMF-үүдийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь амин хүчлүүд билээ. Эдгээр амин хүчлүүдийн 36%-ийг serine, 22%-ийг glycine, 13%-ийг alanine, үлдсэн нь histidine, ornithine, citrulline, arginine тус тус 6-8%-ийг эзэлдэг байна.