МойсчүрЛэб Технологи комплекс [MoistureLab Technology]

Шраммек брэндийн өөрийнх нь бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь (зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу):
Ерөнхийд нь авч үзвэл Hydranov P комплекс, гиалуроны хүчил болон эктоин нь арьсыг маш сайн, гүн чийгшүүлэх бол (*эпидермисийн гүн давхаргаас эхлээд хамгийн дээд давхарга хүртэл) крамбе абиссиника цэцгийн үрийн тос нь арьсыг хамгаалах тосон давхаргыг бэхжүүлж чийгшлийг хадгалж өгөх үйлчилгээ үзүүлнэ.
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ хуурай арьсанд маш ач тустай.
*Эпидермис буюу өнгөн давхарга (epidermis)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)