МультиЭкс БиЭсЭйЭсЭм комплекс [MultiEx BSASMTM]
БНСУ-ын BioSpectrum компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Centella asiatica leaf extract [центелла азиатика навчны ханд; уг ургамал нь Ази тивээс үүсэл гаралтай бөгөөд Gotu Kola гэсэн өөр нэршилтэй юм] – Centella asiatica

- Polygonum cuspidatum root extract [япон нотвид ургамлын үндэснээс гаргаж авсан ханд; уг ургамал нь Зүүн Азиас үүсэл гаралтай бөгөөд japanese knotweed гэсэн өөр нэршилтэй юм] – Japanese knotweed

- Scutellaria baicalensis (skullcap) root extract [скутелария байкалензис ургамлын үндэснээс гаргаж авсан ханд; уг ургамал нь Зүүн Орос, Солонгос, Монгол, Хятадаас үүсэл гаралтай бөгөөд үндэснээс нь гаргаж авсан ханд нь *флавоноид, терпеноид (terpenoid), *полисахарид гэх мэт 40 гаруй идэвхт бодисоор баялаг юм, арьсанд ашигласнаар үрэвслийн эсрэг, *чөлөөт радикалын эсрэг, бактерийн эсрэг болон чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгаа]

- Camellia sinensis (tea plant) leaf extract [камеллия синензис ургамлын навчнаас гаргаж авсан ханд; уг ургамал нь Зүүн Өмнөд Азиас үүсэл гаралтай бөгөөд навчны ханд нь хүчтэй *антиоксидант бодисуудыг агуулдаг тул арьсыг нарны хорт туяанаас хамгаалж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг, мөн түүнчлэн үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй] – Tea plant extract

- Glycyrrhiza glabra root extract [чихэр өвсний үндэснээс гаргаж авсан ханд; уг ургамал нь Өмнөд Европ, Баруун Азид ургадаг бөгөөд licorice гэсэн өөр нэршилтэй юм] – Licorice root extract
чихэр өвсний үндэс
чихэр өвс
- Chamomilla recutita (matricaria) flower extract [алтан товч цэцгийн ханд; уг цэцэг нь chamomile гэсэн өөр нэршилтэй билээ] – Chamomile

- Rosmarinus officinalis leaf extract [розмарин ургамлын ханд; уг ургамал нь Газар Дундын Тэнгисийн бүс нутаг болон Азиас үүсэл гаралтай бөгөөд rosemary гэсэн өөр нэршилтэй юм] – Rosemary extract
Энэхүү комплекс нь 7 төрлийн ургамлын хандыг агуулдаг бөгөөд тухайн үйлдвэрлэгч компанийн 2009 оноос хойших хамгийн их борлуулалттай байсаар ирсэн бүтээгдэхүүн нь билээ.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Агуулагдаж буй 7 төрлийн ургамлын ханднуудын ачаар
- цочирдсон арьсыг тайвшруулж улайлт, час час хийсэн мэдрэмж болон загатнаа багасгана
- арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлнэ
- үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж чөлөөт радикалтай тэмцэнэ
- атопик дерматит (atopic dermatitis), псориаз (psoriasis) болон батгашилтын эсрэг хэрэглэхэд аюулгүй бөгөөд үр дүнтэй
атопик дерматит
псориаз
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Флавоноид (flavonoid)
Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.
*Полисахарид (polysaccharide)
Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
