Нио-Олиго гиалуроны хүчилтэй комплекс [Nio-OligoHA]

Итали улсын Naturalis Life Technologies компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Hydrolyzed hyaluronic acid [*гидролизжуулсан *гиалуроны хүчил; (C14H21NO11)n химийн томьёотой *полисахарид бөгөөд хүний биед үйлдвэрлэгдэж ихэнх нь арьсны *дермис болон *эпидермис давхаргуудад байдаг, энэхүү комплекс дахь гиалуроны хүчлийг 50 килодалтоны молекулын жинтэй (50 kDa) болтол нь гидролизжуулсан бөгөөд ингэснээр арьсанд гүн нэвтэрч чадах юм]
  • Kaempferol [кемпферол; төрөл бүрийн ургамалд байдаг *антиоксидант молекул бөгөөд гиалуроны хүчлийг задалдаг гиалуронидаз (hyaluronidase) *ферментийн үйл ажиллагааг зогсоодог]

  • Magnolol [магнолол; Magnolia officinalis хэмээх модноос гаргаж авдаг молекул бөгөөд антиоксидант, үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ]

Magnolia officinalis                      магнолол

  • Honokiol [хонокиол; Magnolia officinalis хэмээх модноос гаргаж авдаг молекул бөгөөд антиоксидант, үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ]

хонокиол

  • Polyglyceryl-10 oleate [полиглицерил-10 олеат; ургамлын гаралтай уг бодис нь *эмульсжүүлэгчийн үйлчилгээтэй бөгөөд ниосомын (niosome) бүрэлдэхүүн хэсэг юм, арьсыг мөн зөөлрүүлэн чийгшүүлдэг]
  • Polyglyceryl-6 oleate [полиглицерил-6 олеат; ургамлын гаралтай уг бодис нь эмульсжүүлэгчийн үйлчилгээтэй бөгөөд ниосомын бүрэлдэхүүн хэсэг юм, арьсыг мөн зөөлрүүлэн чийгшүүлдэг]
  • Apricot kernel oil polyglyceryl-6 esters [чангаанзны тосны полиглицерил-6 нийлмэл эфирүүд; эмульсжүүлэгчийн үйлчилгээтэй бөгөөд ниосомын бүрэлдэхүүн хэсэг юм, арьсыг мөн зөөлрүүлэн чийгшүүлдэг]
  • Sorbitan palmitate [сорбитан палмитат; ургамлын гаралтай уг бодис нь эмульсжүүлэгчийн үйлчилгээтэй бөгөөд ниосомын бүрэлдэхүүн хэсэг юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ: 

Ниосом технологийн тусламжтайгаар арьсанд маш гүн шингэх гиалуроны хүчил нь

  • арьсыг гүн чийгшүүлнэ
  • гүн үрчлээсийг багасгана
  • арьсыг чангалж уян хатан чанарыг нь сайжруулна
  • арьс руу тарьдаг филлерийн үйлчилгээг санагдуулах болно

Ямар арьсанд тохирох вэ?:

Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.

*Гидролизжуулсан (hydrolyzed)

Аливаа урт гинжин молекулыг арьсанд илүү гүн шингэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд усны молекултай урвалд оруулж жижиг жижиг хэсэг болгон тастаж богиносгосон гэсэн үг юм.

*Гиалуроны хүчил (hyaluronic acid)

Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.

*Полисахарид (polysaccharide)

Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.

*Дермис буюу жинхэнэ арьсны давхарга (dermis)

Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)

*Эпидермис буюу өнгөн давхарга (epidermis)

Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ. 

*Эмульсжүүлэгч (emulsifier)

Усанд татагддаг бодисуудыг тосонд татагддаг бодисуудтай холигдоход тусалдаг бодисыг хэлнэ. Эмульсжүүлэгч бодис аливаа бүтээгдэхүүнд байхгүй бол усанд татагддаг, татагддаггүй бодисууд нь тус тусдаа давхаргаар оршиж улмаар тухайн бүтээгдэхүүнийг арьсанд түрхэж хэрэглэхэд хүндрэлтэй болдог.