Чидун жимснээс гаргаж авдаг тос юм. Арьсанд амархан шингэдэггүй төрлийн тос тул нүх сүв бөглөрүүлж болзошгүй. Шраммекийн бүтээгдэхүүнүүд нүх сүв бөглөрүүлж арьсыг эмзэгшүүлэхгүй байлгах үүднээс энэхүү тосыг бага агуулсан байдаг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Чийгшил хадгалж өгнө
- Витамин, *флавоноид, полифенол (polyphenol) гэх мэт *антиоксидант бодисоор баялаг тул арьсанд тэжээл өгч *чөлөөт радикалтай тэмцэнэ
- Бактерийн эсрэг шинж чанартай
- Арьс нөхөн төлжүүлж шарх, сорви эдгээнэ
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Тослог, эмзэг, батгашилттай арьсанд ер нь дэмий хэмээн зөвлөдөг. Хуурай арьсанд ач тустай.
*Флавоноид (flavonoid)
Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.