Оризанол [oryzanol]

Будааны хивгээс гаргаж авсан тосонд агуулагддаг идэвхт молекул билээ.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Антиоксидант бөгөөд нарны хорт туяаны гэмтлээс сэргийлнэ
- Арьсан дахь тосны булчирхайнуудыг өдөөж арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлнэ
- Үрэвсэл дарж хаван багасгана
- Цусны эргэлтийг дэмжин нүдний доорх хар хүрээг багасгаж арьсны өнгийг жигд болгоно
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ хуурай арьсанд нэн ач тустай.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.