Пентавитин комплекс [Pentavitin®]
Нидерланд улсын DSM Nutritional Products компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Saccharide isomerate [сахарид изомерат; ламинария (laminaria) хэмээх замгийн гадаргуун дээрх далайн бактериас исгэх урвалаар гаргаж авсан *полисахарид бөгөөд хүний арьсанд байдаг нүүрс усны комплекстой төстэй юм]
Ламинария замаг
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Сахарид изомератыг агуулдаг тул
-
*гиалуроны хүчлийн үйлдвэрлэлийг 66 хүртэлх хувиар ихэсгэж, 28 хоногийн дараа үрчлээсний харагдах байдлыг 79.3 хүртэлх хувиар бууруулсан гэсэн судалгааны үр дүн байдаг
-
арьсыг удаан хугацаагаар чийгшүүлэн тайвшруулж толигор болгох үйлчилгээ үзүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Полисахарид (polysaccharide)
Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.
*Гиалуроны хүчил (hyaluronic acid)
Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.