Инозитол (inositol) хэмээх молекултай холбоотой хүчил бөгөөд шош, самар, үр, будаа гэх мэт ургамлын гаралтай хоол хүнсэнд агуулагддаг байгалийн молекул билээ. Фитийн хүчил нь идэж хэрэглэгдэхэд кальци (calcium), магни (magnesium), цайр (zinc), төмөр (iron) гэх зэрэг зарим эрдсийг ходоодонд шингэхэд нь саад болдог бөгөөд заримдаа уг хүчлийг анти-тэжээл гэж бүүр нэрлэдэг байна. Гэхдээ исгэх, буцалгах, усанд удаан хугацаагаар байлгах, боловсруулах гэх мэт аргаар уг хүчлийг устгах боломжтой.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Маш сайн *антиоксидант
- Маш зөөлөн төрлийн *альфа гидрокси хүчил бөгөөд арьсыг маш зөөлөн гуужуулж цайруулах үйлчилгээ үзүүлнэ
- Нөсөө, сорви болон батгатай тэмцэнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ эмзэг, батгашилттай арьсанд нэн ач тустай.
Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:
- Үхсэн эсийг гуужуулж эсийн шинэчлэлтийн процессыг дэмжих тул хуйхны арьсыг эрүүлжүүлнэ, хаг багасгана, хуурайшилтаас урьдчилан сэргийлнэ
Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:
Хуурай хуйхтай, хагтай үстэй хүнд нэн ач тустай.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Альфа гидрокси хүчил (alpha hydroxy acid/AHA)
Арьсны үхсэн эсүүдийг гуужуулах чадвартай 3 төрлийн хүчил байдаг: альфа (AHA), бета (BHA), поли гидрокси хүчил (PHA). AHA нь усанд уусах чадвартай бөгөөд хуурай арьсанд хамгийн тохиромжтой, BHA нь тосонд уусах чадвартай бөгөөд тослог, батгашилттай арьсанд хамгийн тохиромжтой, PHA нь усанд уусах чадвартай бөгөөд АНА-ийн илүү зөөлөн хэлбэр гэж ойлгож болох тул эмзэг арьсанд хамгийн тохиромжтой байдаг.