ПорЭвэй комплекс [PoreAwayTM]

Швейцар улсын Mibelle Biochemistry компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Pistacia lentiscus (mastic) gum [писташиа лентискус гам; Грек улсын Chios хэмээх аралд ургадаг писташиа лентискус модноос гаргаж авсан онцгой бодис юм]

          писташиа лентискус   

          улаанаар тодруулсан Chios арал

  • Glycerin [*глицерин; *хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Писташиа лентискус гам нь

  • бактерийн эсрэг нөлөөтэй тул арьсыг ариутгах, батгатай тэмцэх үйлчилгээ үзүүлнэ
  • арьсны *себум тосны үйлдвэрлэлийг зохицуулж арьсны тослогдож гялтганах байдлыг багасгана
  • арьсны нүхжилт багасгаж арьсны нийт чанарыг сайжруулна

Ямар арьсанд тохирох вэ?:

Бохирдолтой, батгашилттай, тослог, холимог арьсанд тохирно.

*Глицерин (glycerin)

Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Себум (sebum)

Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.