ProbioCellulose Mask
- Эмзэг, тэнцвэрээ алдсан, улайсан арьсанд нэн ач тустай, эрчимтэй тайвшруулах, онцгой маск
- Маск нь 100% байгальд задлагддаг биоцеллюлоз (biocellulose) материалаар хийгдсэн бөгөөд уг материалыг бактерийн исгэх урвалаар кокосны шүүснээс гаргаж авсан билээ
- Уян хатан, амархан урагддаггүй уг маскийн шингэн нь ашигтай бактерийн комплексыг агуулдаг тул арьсан дээрх микроорганизмын экосистемийг дэмжиж арьсыг тэнцвэрт байдалд оруулна
- Арьсыг хамгаалах давхарга тогтворжиж, чийгшлийн баланс сайжирна
- Бусад идэвхт бодисуудыг агуулдаг тул улайлт, үрэвсэл, хуурайшилт багасна, арьс тайвширч сэрүүцнэ, тааламжтай мэдрэмж төрнө
- Парабен, силикон, минерал тос, үнэр оруулагч болон PEG агуулсан эмульсжүүлэгч агуулаагүй
Хэрэглэх заавар
Маск нь 3 давхаргатай:
- Хамгаалах давхарга
- Идэвхт бодисуудыг агуулсан биоцеллюлоз давхарга
- Хамгаалах давхарга
Арьсаа цэвэрлэснийхээ дараа маскаа гаргаж дэлгэнэ. Хамгаалах давхаргуудын нэгийг нь хуулж авна. Гарч ирсэн, идэвхт бодисуудаа агуулсан биоцеллюлоз маскийг нүүрний хэлбэрт тааруулан тавина. Хамгаалах давхаргуудын нөгөөдхийг нь хуулж авна. Бүх агаарын бөмбөлгүүд байхгүй болтол маскийг дарж нүүрэндээ наалдуулна. 15-20 минут хүлээнэ. Маскаа аваад шингээгүй үлдэгдлийг арьсанд массажилж шингээнэ. Зуны цагт маскийг хөргөгчинд хадгалж хэрэглээрэй – энэ нь арьсыг сэрүүцүүлж тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.


Онцлох найрлага
(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)