Probiosense

  • Хуурай, эмзэг, улайх хандлагатай байдаг арьсанд зориулагдсан, ашигтай бактеритай (пробиотик) болон ашигтай бактерийн үржлийг дэмжих пребиотиктой, арьсыг тайвшруулагч тос
  • Арьсан дээрх бактерийн экосистемийг дэмжиж тэнцвэрийг нь хадгалахад туслах үйлчилгээтэй тос тул эмзэг арьсыг эрүүлжүүлэн тэнцвэржүүлж арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлнэ 
  • Арьсны чийгшлийн хэмжээ ихсэж улайлт болон үрэвсэл багасах болно 
  • Минерал тос, силикон, өнгө оруулагч, парабен болон PEG агуулсан эмульсжүүлэгч агуулаагүй
  • Онцгой бүтэцтэй бөгөөд арьсанд шууд хайлж буй мэт шингэнэ 
  • Агаар нэвтрүүлдэггүй онцгой таг нь уг бүтээгдэхүүнийг гаднын хүчин нөлөө, бохирдлоос хамгаална

Хэрэглэх заавар

Өглөө, оройдоо арьсаа цэвэрлэснийхээ дараа нүүр, хүзүүндээ түрхэж хэрэглэнэ.

Судалгаа

Нэгэн туршилтад 27-64 насны эмзэг арьстай 12 хүн оролцсон бөгөөд уг бүтээгдэхүүнийг 4 долоо хоногийн турш өглөө, оройдоо гарын арьсандаа түрхэх даалгавартай байсан. Туршилтын төгсгөлд чийгшлийн алдагдал (TEWL) дунджаар 30%-иар буурч чийгшлийн хэмжээ дунджаар 29%-иар ихэссэн байсныг тогтоожээ:

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

шеа самрын тос

кокосны тос

борго цэцгийн үрийн тос

инулин

жожобаны тос

Биотилис

Фитексел Мимоза комплекс

гиалуроны хүчил [sodium hyaluronate хэлбэрийг агуулдаг]

витамин Е [tocopheryl acetate хэлбэрийг агуулдаг]

витамин А [retinyl palmitate хэлбэрийг агуулдаг]