Purifying Vital Balm

  • Батгашилттай, бохирдолтой, тослог, холимог болон үрчлээстэй арьсанд зориулагдсан, онцгой тэнцвэржүүлэгч тос 
  • Хөнгөн бүтэцтэй тул арьсанд амархан шингэж арьсыг тослогдуулахгүй 
  • Нүхжилт багасгаж себум тосны үйлдвэрлэлийг зохицуулахаас гадна арьсыг чийгшүүлж нөхөн төлжүүлнэ 
  • Арьс илүү чанга, уян хатан, сэргэг болон батгашилт багатай болно 
  • Парабен, минерал тос, өнгө оруулагч болон PEG агуулсан эмульсжүүлэгч агуулаагүй

Хэрэглэх заавар

Өглөө, оройдоо арьсаа цэвэрлэснийхээ дараа нүүр, хүзүүндээ түрхэж хэрэглэнэ. Бохирдол, батгашилтын эсрэг нөлөөг нь илүү хүчтэй болгох үүднээс Impurity Control Ampoule-ыг уг тосыг түрхэхээс өмнө хэрэглэхийг зөвлөж байна. Үрчлээсний эсрэг үйлчилгээг нь илүү хүчтэй болгох үүднээс Age Refine Ampoule-ыг уг тосыг түрхэхээс өмнө хэрэглэхийг зөвлөж байна.

Судалгаа

Уг бүтээгдэхүүнийг 4 долоо хоног өглөө, оройдоо хэрэглэх нэгэн туршилтад 31-49 насны 20 эмэгтэй оролцсон бөгөөд туршилтын төгсгөлд хүн бүрийн арьсыг онцгой лабораторийн багаж хэрэгслүүдийг ашиглан 4 параметраар дүгнэсэн билээ:

  • Батга гарах хандлага дунджаар 23%-иар буурсан
  • Себум тосны үйлдвэрлэл дунджаар 86%-иар буурсан
  • Арьсны овон товонтой байдал дунджаар 14%-иар сайжирсан
  • Арьсны уян хатан чанар дунджаар 7%-иар сайжирсан

Мөн түүнчлэн эдгээр эмэгтэйчүүдээс санал асуулга авахад:

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

каолин шавар

сквалан

Нормасеб комплекс

резвератрол

Микро сильвер БиЖи (мөнгө элемент)

Эпидермист