Резвератрол [resveratrol]

Полифенол (polyphenol) төрлийн молекул бөгөөд улаан усан үзэм, улаан вино, хар шоколад, нэрс, цангис, бөөрөлзгөнө болон япон нотвид ургамалд (japanese knotweed) ихээр агуулагддаг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул батгатай тэмцэнэ, улайлт багасгана
- хүчтэй *антиоксидант нөлөөтэй тул арьсыг нарны хорт туяанаас сайн хамгаална
- эсүүдийн амьдрах хугацааг уртасгахын зэрэгцээ эсийн үржлийг өдөөнө
- *коллаген үйлдвэрлэдэг фибробласт (fibroblast) эсүүдийг дэмждэг учраас арьс чангалж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- арьс цайруулж нөсөө багасгахаас гадна арьсны өнгийг жигд болгож арьсны бүтцийг сайжруулна
- aрьсан дахь глютатионы (glutathione/GSH) үйлдвэрлэлийг бас өдөөдөг гэнэ
Глютатион молекул нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд эсийн доторх энергийн станц болох *митохондри эрхтэнцрийг хамгаалдаг. Нас ахих тусам глютатионы хэмжээ угаасаа буурдаг. Үүнээс гадна тамхи, архины хэрэглээ, стресс, нарны хорт туяа, буруу хооллолт, бохирдол, гепатит, чихрийн шижин гэх мэт нь бас глютатионы хэмжээг бууруулдаг байна. Глютатион байснаар арьсны өөрийгөө хамгаалах систем бэхэждэг бөгөөд элдвийн арьсны өвчин, үрчлээс, нөсөө, арьс уян хатан бус болон эрүүл бус харагдах байдлаас сэргийлж чадна.
митохондри
глютатион
Ер нь резвератрол нь арьсыг шинэчлэх нөлөөтэй тул орой унтахаас өмнө тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. Мэдээж өглөөний арьс арчилгаанд ашигласнаар арьсыг нарны хорт туяанаас хамгаалах ч гэлээ бусад ашиг тустай байдлаараа үр дүн нь буурчихдаг гэнэ.
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
Аль Шраммекийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа вэ?:
Purifying Vital Balm (grape seed oil/vine extract), Sensiderm Stress Protect Cream (grape seed oil), Rosea Calm Cream (grape seed oil), Resvera Cell Concentrate (grape vine extract), Glow Booster (grape vine extract)
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Митохондри (mitochondria)
Аливаа эс дотор олон эрхтэнцэр байдаг: эсийн ДНХ-г агуулдаг бөөм (nucleus), аливаа хог хаягдлыг задалдаг лизосом (lysosome) гэх мэт. Митохондри нь эс доторх эрхтэнцрүүдийн нэг бөгөөд тухайн эсийн дотор өрнөх ёстой урвалуудад хэрэгтэй энергийг өгч өрнөх боломжийг нь бүрдүүлдэг. Эсийн энергийн станц гэж ойлгож болно.