Рамнософт (биосахарид гам-2) [Rhamnosoft® (biosaccharide gum-2)]

Франц улсын Solabia Group компанийн бүтээл бөгөөд бактерийн исгэх урвалаар гаргаж авсан, рамноз (rhamnose), галактоз (galactose) сахран молекулууд болон глюкуроны хүчлээс (glucuronic acid) голцуу бүрдсэн *полисахарид билээ. 

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Хөгшрөлтийг дэмждэг, арьсыг гэмтээдэг, гаднын нөлөө бүхий зүйлсээс арьсыг хамгаална
  • Эсэн дээр хийсэн нэгэн туршилт уг бүтээгдэхүүнийг гэмтсэн *кератиноцит эсүүдтэй холбогдож арьсны эсүүдийн хоорондох харилцаа холбоонд улмаар эергээр нөлөөлснөөр үрэвслийн процессуудыг багасгадгийг нь харуулжээ
  • Хүн дээр хийсэн нэгэн туршилтын төгсгөлд уг бүтээгдэхүүн нь нарны хорт туяанаас болж үүссэн улайлтыг дунджаар 44%-иар багасгасан байсан
  • Бета-эндорфин (beta-endorphin) буюу таашаалын мэдрэмж төрүүлдэг молекулуудын үйлдвэрлэлийг бас өдөөдөг байна

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ эмзэгшсэн, үрэвссэн арьсанд нэн ач тустай. 

*Полисахарид (polysaccharide)

Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.

*Кератиноцит (keratinocyte)

Арьсны дээд давхарга болох өнгөн давхаргын (epidermis) голлох эс бөгөөд тухайн давхаргын нийт эсийн 90%-ийг эзэлдэг. Кератиноцит эс нь гиалуроны хүчлийг (hyaluronic acid) үйлдвэрлэдэг бөгөөд өөрөө өнгөн давхаргын гүнд үйлдвэрлэгдэж дээшээ арьсны гадаргуу руу дээшлэн үхсэн эс буюу корнеоцит (corneocyte) эс болж хувирч гууждаг. Арьс энэхүү байдлаар нөхөн төлждөг байгаа.