РонаФлейр Флоулесс комплекс [RonaFlair® Flawless]

Герман улсын Merck KGaA компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Silica/silicon dioxide/SiO2 [силикон диоксид]
  • Titanium dioxide/TiO2 [титаниюм диоксид]
  • Iron oxide/Fe2O3 [төмрийн оксид]

Энэхүү комплекс нь титаниюм диоксид болон төмрийн оксидоор бүрхэгдсэн силикон диоксидын бөмбөгөн ширхэгэнцрүүдийг агуулдаг.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Үрчлээсийг харагдахгүй мэт болгодог онцгой үйлчилгээтэй технологи юм. Энэхүү технологийг “soft focus” хэмээн нэрлэдэг бөгөөд хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түгээмлээр хэрэглэдэг
  • Арьсны гадаргууг жигд, толигор харагдуулахын зэрэгцээ тослогтой арьсны гялтганах байдлыг нь багасгана

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.