Розмаринил глюкозид [rosmarinylTM glucoside]

Швейцар улсын Givaudan компанийн бүтээл бөгөөд розмарины хүчлийг (rosmarinic acid) глюкоз (glucose) сахран молекултай нийлүүлж усанд уусах чадвартай, илүү тогтвортой болон үйлчилгээгээ илүү сайн үзүүлэх чадвартай болгосон хэлбэр юм.

розмарины хүчил

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Антиоксидант үйлчилгээ үзүүлнэ
  • Бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг ач холбогдолтой бөгөөд батгатай маш сайн тэмцэнэ
  • Арьс тайвшруулах хүчтэй үйлчилгээ үзүүлж экзем (eczema), псориаз (psoriasis), атопик дерматит (atopic dermatitis), түлэгдэлт, элдэв янзын арьсны харшлыг эмчлэхийн зэрэгцээ хаван багасгана

экзем               атопик дерматит          псориаз

  • *Гиалуроны хүчлийг задалдаг гиалуронидаз (hyaluronidase) *ферментүүд болон *коллаген устгадаг матрикс металлопротеиназ (matrix metalloproteinase/MMP) ферментүүдийн үйл ажиллагааг зогсоосноор арьсан дахь гиалуроны хүчил болон коллагеныг хамгаалж арьсыг чийгшүүлэхэд туслан хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлдэг байна
  • Астрингент нөлөөтэй (astringent) буюу илүүдэл тослог арилгаж нүх сүв агшаана

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Гиалуроны хүчил (hyaluronic acid)

Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ. 

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.