Мугваа ургамлын ханд [salvia officinalis (sage) leaf extract]

Газар Дундын Тэнгисийн бүс нутгаас үүсэл гаралтай бөгөөд ой тогтоолт сайжруулах, таргалалттай тэмцэх, холестерины хэмжээг тэнцвэржүүлэх, гүйлгэлт дарах, хоол боловсруулах үйл явцыг амар болгох гэх зэрэг олон ач холбогдолтой эмийн ургамал юм. 

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг, *антиоксидант болон *астрингент үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг тул арьсны тослогжилтыг зохицуулж батгашилт болон хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ

Ямар арьсанд тохирох вэ?:

Тослог, бохирдолтой, үрэвссэн арьсанд сайн тохирно.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Астрингент (astringent)

Арьсны илүүдэл тослогийг арилгадаг, нүх сүв агшаадаг, арьс чангалдаг, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг болон хуурайшуулах шинж чанартай гэсэн үг билээ. Астрингент чанартай бүтээгдэхүүнийг хуурай, эмзэг арьснаас аль болох хол байлгаж харин батгашилттай, тослог арьсанд сайн тохирдог гэдэг.