Салицилийн хүчил [salicylic acid]

Танилцуулга болон арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Уд модны (willow) холтосноос анх гаргаж авч байсан түүхтэй бөгөөд бета гидрокси төрлийн хүчил юм (beta hydroxy acid/BHA).
уд мод
Бид бүхэн альфа гидрокси хүчил (alpha hydroxy acid/AHA) болон бета гидрокси хүчил гэсэн хоёр төрлийн арьс гуужуулдаг хүчил байдгийг мэднэ. Уг хоёр хүчлийн төрлүүд нь:
- үрэвслийн эсрэг нөлөөтэй
- нүхжилт болон гүн бус үрчлээс багасгадаг
- арьсны өнгийг жигд болгож арьсны бүтцийг сайжруулдаг
- нүх сүв цэвэрлэх үйлчилгээтэй
- бактерийн эсрэг үйлчилгээтэй
Альфа гидрокси хүчил нь усанд уусдаг бөгөөд арьсны гадаргууг гуужуулж *хюмектант аргачлалаар арьсыг бас чийгшүүлэх чадвартай байдаг бол бета гидрокси хүчил нь тосонд уусдаг бөгөөд арьсны нүх сүвэнд илүү гүн орж үхсэн эсүүдийг гуужуулж илүүдэл тослогийг арилгах чадвартай байдаг. Бета гидрокси хүчил нь хюмектант шинж чанаргүй юм.
Альфа гидрокси хүчлийн гол жишээ бодисууд (хуурай арьсанд хамгийн тохиромжтой):
- glycolic acid [гликолын хүчил]
- lactic acid [сүүн хүчил]
- tartaric acid [тартарын хүчил]
- citric acid [нимбэгийн хүчил]
- malic acid [малийн хүчил]
- mandelic acid [манделын хүчил]
Бета гидрокси хүчлийн гол жишээ бодис (тослог арьсанд хамгийн тохиромжтой):
- salicylic acid [салицилийн хүчил]
Ямар арьсанд тохирох вэ?:
Тослог, батгашилттай арьсанд сайн тохирно.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.