Далайн алтан товч цэцгийн ханд [tripleurospermum maritimum (sea chamomile) extract]

Tripleurospermum maritimum гэсэн латин нэртэй энэхүү цэцэг нь энгийн алтан товчтой маш төстэй бөгөөд Италийн Тиррений Тэнгисийн (Tyrrhenian Sea) эрэг дээр голцуу ургадаг билээ. Уг цэцэг нь арьсанд хэрэгтэй *амин хүчлүүд, *полисахарид, витамин болон эрдсүүдийг агуулдаг юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Коллагены үйлдвэрлэлийг өдөөж, булчин суллаж, улмаар үрчлээсний эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг нөлөөтэй
  • Арьсыг тайвшруулж чийгшүүлж гаднын сөрөг хүчин зүйлсээс хамгаална

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Амин хүчил (amino acid)

Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.

*Полисахарид (polysaccharide)

Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.