Далайн давс [maris sal (sea salt)]

Maris Sal нь Сөнөсөн Тэнгисээс (Dead Sea) гаралтай далайн давс бөгөөд арьсанд хэрэгтэй эрдсүүдээр баялаг билээ.

Сөнөсөн Тэнгис

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсны нүх сүвийг цэвэрлэнэ
  • Арьсны тослогийг тэнцвэржүүлнэ
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй
  • Шинэ эсийн үржлийг дэмжинэ
  • Арьсыг хэрэгтэй эрдсээр хангана
  • Цусны эргэлтийг сайжруулна
  • Арьсыг зөөлөн гуужуулж арьсны *pH-ийг хэвийн хэмжээнд нь аваачихад тусална
  • Үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж арьсыг тайвшруулна
  • Арьсыг хамгаалах давхаргын функцийг сайжруулна
  • Арьсан дахь чийгшлийн хэмжээг ихэсгэнэ
  • Үрчлээс багасгана
  • Батга, псориаз (psoriasis), экземтэй (eczema) тэмцэнэ

экзем            псориаз

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*рН (pH/ПиАш)

Аливаа шингэн хэр хүчиллэг эсвэл шүлтлэг байгааг илтгэх хэмжигдэхүүн юм. 1-ээс 14 хүртэл хэмжих хүрээтэй. рН 7-гоос бага байвал тухайн шингэн хүчиллэг бөгөөд бага байх тусмаа аливаа шингэний хүчиллэг чанар илүү өндөр байна гэсэн үг. рН 7-гоос дээш байвал тухайн шингэн шүлтлэг бөгөөд их байх тусмаа шүлтлэг чанар нь илүү өндөр байна. Жишээлбэл, хүний арьсан дээрх себум тос нь рН 4.5-5.5 байдаг тул тодорхой хэмжээгээр хүчиллэг гэсэн үг юм. Харин хүний цус дунджаар рН 7.4 байдаг ба бага зэрэг шүлтлэг гэсэн үг билээ. Лимоны шүүс рН 2-той байдаг бөгөөд нэлээн хүчиллэг шингэн гэж тооцохоор байна.