Сөнөсөн Тэнгисийн лаг шавар [maris limus (sea silt) extract]

Далайн ёроолд үүсдэг үнэт тунадас бөгөөд дэлхийн хамгийн цэвэр байгалийн бүтээгдэхүүнүүдийн нэг билээ. Хүчилтөрөгч, микроэлемент, хүхэр (sulfur), эрдэс бодис, органик бүрэлдэхүүн хэсгүүд гэх мэт арьсанд ашиг тустай бодисоор баялаг юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсыг эрдсээр болон хүчилтөрөгчөөр хангаж чийгшүүлнэ
  • Үхсэн эсүүд болон элдэв бохирдол, хор, бактери, илүүдэл тослогийг арилган арьсыг гүн цэвэрлэж эсийн шинэчлэлтийн процессыг идэвхжүүлнэ
  • Арьсны *pH-ийг хэвийн хэмжээнд нь аваачиж ашигтай бактериудын системийг нөхөн сэргээнэ
  • Батгатай тэмцэнэ
  • Арьсыг чангалж зөөлөн болгон тамир тэнхээ оруулж уян хатан чанарыг нь сайжруулна
  • Хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*рН (pH/ПиАш)

Аливаа шингэн хэр хүчиллэг эсвэл шүлтлэг байгааг илтгэх хэмжигдэхүүн юм. 1-ээс 14 хүртэл хэмжих хүрээтэй. рН 7-гоос бага байвал тухайн шингэн хүчиллэг бөгөөд бага байх тусмаа аливаа шингэний хүчиллэг чанар илүү өндөр байна гэсэн үг. рН 7-гоос дээш байвал тухайн шингэн шүлтлэг бөгөөд их байх тусмаа шүлтлэг чанар нь илүү өндөр байна. Жишээлбэл, хүний арьсан дээрх себум тос нь рН 4.5-5.5 байдаг тул тодорхой хэмжээгээр хүчиллэг гэсэн үг юм. Харин хүний цус дунджаар рН 7.4 байдаг ба бага зэрэг шүлтлэг гэсэн үг билээ. Лимоны шүүс рН 2-той байдаг бөгөөд нэлээн хүчиллэг шингэн гэж тооцохоор байна.