Себоцеа комплекс [Sebocea®]

Франц улсын Gelyma компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Fucus spiralis extract [фюкус спиралис хэмээх *макро төрлийн бор замгийн ханд; уг замаг нь Европ болон Хойд Америкийн Атлантын далайн эргээр ургадаг юм]

  • Tetraselmis chui extract [тэтраселмис чюи хэмээх *микро төрлийн ногоон замгийн ханд; уг замаг нь дэлхийгээр тархсан байдаг бөгөөд далай болон цэнгэг устай газар амьдардаг юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Дээрх хоёр замгийн ханд нь хамтын хүчээр:

  • 5-альфа редактаз (5-alpha reductase) *ферментийн үйл ажиллагааг зогсоодог байна. Тестостерон (testosterone) гормон нь энэхүү ферментийн тусламжтайгаар дигидротестостерон (dihydrotestosterone/DHT) гормон болж хувирдаг бөгөөд энэ нь *себум тосны үйлдвэрлэлийг хэт их ихэсгэдэг юм

  • chemokine IL-8 болон TNF-alpha хэмээх үрэвсэл үүсгэдэг молекулуудын үйлдвэрлэлийг зогсоосноор үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна

1%-ийн концентрацтай үед Себоцеа комплекс нь chemokine IL-8 молекулын үйлдвэрлэлийг 54%-иар, TNF-alpha молекулын үйлдвэрлэлийг 70%-иар бууруулсан байсан судалгааны үр дүнг дээрх хоёр графикаас харна уу.

Ямар арьсанд тохирох вэ?:

Тослог, батгашилттай, үрэвссэн арьсанд тохирно.

*Макро төрлийн замаг (macroalgae)

Замаг нь дотроо хоёр төрөлтэй байдаг: макро (macro) болон микро (micro). Макро замаг нь нүдэнд харагдахуйц хэмжээтэй бөгөөд далайн байцаа (seaweed), ламинария (laminaria) нь энгийн жишээнүүд юм. Микро замаг нь эсрэгээрээ нүдэнд харагддаггүй буюу микроскопоор л харагдах боломжтой бөгөөд ер нь бол нэг эст замгууд байдаг.

*Микро төрлийн замаг (microalgae)

Замаг нь дотроо хоёр төрөлтэй байдаг: макро (macro) болон микро (micro). Макро замаг нь нүдэнд харагдахуйц хэмжээтэй бөгөөд далайн байцаа (seaweed), ламинария (laminaria) нь энгийн жишээнүүд юм. Микро замаг нь эсрэгээрээ нүдэнд харагддаггүй буюу микроскопоор л харагдах боломжтой бөгөөд ер нь бол нэг эст замгууд байдаг.

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ. 

*Себум (sebum)

Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.