Себулесс комплекс [SebulessTM]
Франц улсын Sederma компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Syringa vulgaris extract [голт бор цэцгийн ханд; уг цэцэг нь Зүүн Өмнөд Европоос Зүүн Ази хүртэлх бүс нутгаас үүсэл гаралтай бөгөөд lilac гэсэн өөр нэршилтэй юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Голт бор цэцгийн ханд нь
- *астрингент нөлөөтэй тул бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсны тослогийг багасган нүх сүв агшааж арьс чангалахын зэрэгцээ батгатай тэмцдэг байна
- вербаскосид (verbascoside) молекулыг агуулдаг тул маш хүчтэй *антиоксидант болон үрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд улайлт болон нөсөө багасгаж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн түүнчлэн арьс нөхөн төлжих болон шарх эдгэрэх процессыг өдөөж хурдасгадаг байна. Вербаскосид молекул нь арьсыг нарны хорт туяанаас хамгаалдгаараа бас алдартай билээ
Ямар арьсанд тохирох вэ?:
Тослог, бохирдолтой, батгашилттай, үрэвссэн арьсанд тохирно.
*Астрингент (astringent)
Арьсны илүүдэл тослогийг арилгадаг, нүх сүв агшаадаг, арьс чангалдаг, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг болон хуурайшуулах шинж чанартай гэсэн үг билээ. Астрингент чанартай бүтээгдэхүүнийг хуурай, эмзэг арьснаас аль болох хол байлгаж харин батгашилттай, тослог арьсанд сайн тохирдог гэдэг.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.