Баруун Африкаас үүсэл гаралтай Butyrospermum parkii буюу шеа модны самраас гаргаж авдаг тос юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Чийгшил хадгална
- *Коллагены үйлдвэрлэлийг дэмжиж арьс нөхөн төлжих үйл явцад тусалснаар хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлэх бөгөөд шарх эдгээнэ
- Үрэвсэл дарж арьсыг тайвшруулна
- *Чөлөөт радикалтай тэмцэнэ
- Витамин болон *тосон хүчлээр баялаг тул арьсанд тэжээл өгч арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно. Хуурай, эмзэг, тослог, экзем (eczema), псориаз (psoriasis), розацеа (rosacea), түлэгдэлт, үрэвсэл гэх зэрэг асуудалтай арьсанд нэн ач тустай.
экзем
псориаз
розацеа
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).