Скинарк [SkinarchTM]
Испани улсын LipoTrue компанийн бүтээл бөгөөд palmitoyl tetrapeptide-72 amide хэмээх цоо шинээр зохион бүтээгдсэн *пептид молекул билээ. Уг молекул нь *коллаген мяндасны “архитектор” мэт үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Коллаген мяндаснуудын сүлжилт, сүлжээг сайжруулж “зөв” болгох үйлчилгээтэй
- “Арьсны архитектор” гэсэн хочтой Mohawk хэмээх чухал молекулын хэмжээг ихэсгэснээр:
-
- 4 төрлийн коллагенд эерэг нөлөө гарна: мяндаснуудын бүрэлдэхүүн хэсэг болох коллагенууд (fibrillar collagens), холбогч болон бэхлэгч коллагенууд (connecting and anchoring collagens), сүлжилт, сүлжээг дэмжих коллагенууд (network-forming collagens)
- зөв бүтэцтэй коллаген I болон III төрлийн мяндаснууд шинээр үүснэ
- мяндаснуудын уялдаа холбоо, арьсны суналт, таталт сайжрах болно
Хүн дээр хийсэн нэгэн судалгаа дараах үр дүнд хүрсэн байна (цайвар болон бор арьстай хүмүүс оролцсон бөгөөд уг бүтээгдэхүүнийг 2%-ийн концентрацтайгаар нь агуулж буй тосыг хэрэглэсэн):
- 56 хоногийн дотор үрчлээсний гүн нь 29 хүртэлх %-иар (бор арьстай хүмүүс), 21 хүртэлх %-иар (цайвар арьстай хүмүүс) багассан
- Арьсны бүтэц сайжирсан (арьс өргөгдөж илүү толигор болсон)

Ямар арьсанд тохирох вэ?:
Хөгширсөн, үрчлээстэй арьсанд нэн ач тустай.
*Пептид (peptide)
Амин хүчил молекулуудаас (amino acid) бүрдсэн урт гинжин молекул бөгөөд уургийг (protein) бүрдүүлдэг билээ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.