Soothing SOS Fluid

  • Арьсны улайлт, цочролыг өндөр үр дүнтэйгээр багасгах үйлчилгээтэй, “түргэн тусламж” үзүүлэх, онцгой бүтээгдэхүүн
  • Маш хөнгөн бүтэцтэй тул арьсанд маш хурдан шингэх бөгөөд арьсыг чийгшүүлж тааламжтайгаар сэрүүцүүлнэ (хөргөгчинд хадгалж хэрэглэх боломжтой)
  • Арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлж, үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж, арьсыг тайвшруулна
  • Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа эмзэг, амархан цочирддог арьсанд нэн ач тустай
  • Ариун цэврийн шаардлага хангасан, вакумжуулсан савлагаатай
  • Шраммек брэндийн дурын бүтээгдэхүүнтэй хамт хослуулж хэрэглэх боломжтой
  • Парабен, минерал тос, силикон, PEG агуулсан эмульсжүүлэгч, өнгө болон үнэр оруулагч агуулаагүй

Хэрэглэх заавар

Хүнд төрлийн цочирдол болон улайлттай тохиолдолд арьсанд түрхэж орхино. Араас нь ямар нэгэн өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Шаардлагатай бол өдрийн үеэр хэд хэдэн удаа давтан түрхэх боломжтой.

Жирийн үед арьсны эмзэг чанарыг багасгах зорилгоор уг бүтээгдэхүүнийг өглөө, оройдоо арьсанд түрхэж урт хугацаагаар тууштай хэрэглэхийг зөвлөж байна. Араас нь өдөр эсвэл оройн тосоо түрхэнэ.

Судалгаа

Нэгэн судалгаанд 25-62 насны эмзэг арьстай 8 эмэгтэй болон 2 эрэгтэй хүн оролцсон бөгөөд уг бүтээгдэхүүнийг 14 хоногийн турш нүүрэндээ түрхэж хэрэглэсний дараа арьсных нь чийгшлийн алдагдал (TEWL) дунджаар 13%-иар буурсан байжээ. TEWL-ийн хэмжээ бага байх тусмаа арьсыг хамгаалах давхарга илүү бат бөх байдаг гэсэн үг юм. 

  

Мөн түүнчлэн судалгаанд оролцсон хүмүүсийн нүүрний хэсэг арьсыг сүүн хүчлийг 10%-ийн концентрацтайгаар нь агуулж буй уусмалаар цочроож улайлгасан бөгөөд уг бүтээгдэхүүнийг хэрэглээд 5-хан минутын дараа тухайн арьсан хэсгийн цочирдол нь дунджаар 24%, улайлт нь дунджаар 6%-иар багассан байсныг тодорхойлжээ.

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

зуун наст ургамал

Гидролайт 5 

глицерин

сквалан

крамбе абиссиника цэцгийн үрийн тос

шеа самрын тос

магнолия официналис модны холтосноос гаргаж авсан ханд

Дефенсил комплекс

Липекс Эл Сэнс комплекс

МультиЭкс БиЭсЭйЭсЭм комплекс

гиалуроны хүчил [sodium hyaluronate хэлбэрийг агуулдаг]

СиЭм Глюкан Фортэ

витамин С [ascorbyl palmitate хэлбэрийг агуулдаг]