Special Care Cream
- Энгийн, хуурай, эмзэг арьсанд тохирох, онцгой крем тос
- Агуулагдаж буй бяцхан хумс цэцгийн ханд, алтан товч цэцгийн ханд болон пантенол нь арьсыг тайвшруулж улайлт болон арьс таталдах мэдрэмжийг багасгана
- Арьс илүү уян зөөлөн, толигор болж өөрийгөө хамгаалах функц нь бэхэжнэ
- Парабен болон минерал тос агуулаагүй
Хэрэглэх заавар
Өглөө, оройдоо арьсаа цэвэрлэснийхээ дараа нүүр, хүзүүндээ түрхэж хэрэглэнэ.
GREEN PEEL® Classic эмчилгээний дараа 5 хоногийн турш өглөө, оройдоо арьс цэвэрлэх хөвөн ашиглаж арьсаа Herbal Care Lotion-оор зөөлөн арчиж цэвэрлэнэ. Дараа нь уг бүтээгдэхүүнийг эсвэл Special Regulating Cream-ийг Blemish Balm бүтээгдэхүүнтэй 1:1-ийн харьцаатайгаар хольж арьсандаа түрхэнэ.
Судалгаа
Уг бүтээгдэхүүнийг 7 хоног хэрэглэх нэгэн судалгаанд 26-54 насны 10 хүн оролцсон бөгөөд эхлээд 5 хоногийн турш 1%-ийн концентрацтай натрийн лаурил сульфатаар (sodium lauryl sulfate) гарын арьсыг нь цочроосон. Ингэснээр бүтээгдэхүүний үйлчилгээг илт батлах зорилготой байжээ. Бүтээгдэхүүнийг 7 хоног өглөө, орой болгон хэрэглэсний дараа тосыг түрхсэн арьсан хэсгийг түрхээгүй арьсан хэсэгтэй харьцуулахад:
- арьсыг хамгаалах давхарга дунджаар 28.93%-иар сайжирсан
- арьсны улайлт дунджаар 73.82%-иар багассан
- арьсны цочирдсон байдал дунджаар 48.31%-иар буурсан
Туршилтын төгсгөлд уг бүтээгдэхүүнийг арьсыг тайвшруулж арьсыг хамгаалах тосон давхаргыг нөхөн төлжүүлэх хүчтэй үйлчилгээтэй хэмээн дүгнэжээ.


Онцлох найрлага
(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)