Европоос үүсэл гаралтай бөгөөд зуу зуун жилийн турш Европын уламжлалт эмчилгээнд хэрэглэгдсээр ирсэн эмийн ургамал юм. Ялангуяа шарх, сорви, шалбархай, түлэгдэлт, үрэвслийн шинжтэй арьсны өвчинд маш өргөнөөр ашиглагддаг. Мөн түүнчлэн допамин (dopamine), серотонин (serotonin) болон мелатонин (melatonin) агуулдаг тул ууж идэх байдлаар хэрэглэхэд сэтгэл гутрал болон нойронд сайнаар нөлөөлдөг гэнэ. Hypericum perforatum гэсэн латин нэртэй бөгөөд хандыг нь дэлбээ, навч болон ишнээс нь гаргаж авдаг байгаа.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Флавоноид молекулаар баялаг тул *антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Таннин (tannin) молекулуудыг агуулдаг учраас астрингент (astringent) нөлөөтэй буюу нүх сүв агшаана, бактерийн эсрэг нөлөө үзүүлнэ, арьс чангална, илүүдэл тослогийг арилгана
- Чийгшил хадгалж өгнө
- Шарх, сорви эдгэхэд тусалж арьсыг тайвшруулна
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа эмзэг, эмзэгшсэн арьсанд нэн ач тустай.
*Флавоноид (flavonoid)
Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.