Наран цэцгийн тос [helianthus annuus (sunflower) seed oil]

Helianthus annuus хэмээх латин нэртэй наран цэцгийн үрээс гаргаж авдаг тос юм. Нүх сүв бөглөрүүлэх чанараараа нэлээн доогуурт ордог төрлийн тос билээ.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Чийгшил хадгална
  • *Чөлөөт радикалтай тэмцэнэ 
  • Хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлж арьсыг тайвшруулна
  • Шарх эдгээн арьсыг нөхөн төлжүүлж нарны хорт туяа, бохирдол, элдэв янзын гаднын нөлөөнөөс сайн хамгаална

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.