Super Vitalizing Biocellulose Mask

  • Нөхөн төлжих хэрэгтэй байгаа арьсанд тусгайлан зориулагдсан, онцгой маск 
  • Маш хурдан үр дүнд хүргэх ач холбогдолтой 
  • Маск нь 100% байгальд задлагддаг биоцеллюлоз (biocellulose) материалаар хийгдсэн бөгөөд уг материалыг бактерийн исгэх урвалаар кокосны шүүснээс гаргаж авсан билээ
  • Уян хатан, амархан урагддаггүй, яг л хоёр дахь арьс мэт бүх төрлийн нүүрний хэлбэрт таарах уг маск нь арьсанд маш сайн наалдах бөгөөд гайхалтай идэвхт бодисуудаа арьсанд тогтмол болон жигд байдлаар шингээж чадна
  • Агуулагдаж буй идэвхт бодисууд болох коллаген, замгийн ханд болон чикори ургамлын ханд нь чийгшил хадгалах болон арьс нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй давхаргыг арьсан дээр бий болгоно 
  • Арьсны хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэж арьсыг чангална 
  • Арьсанд тэжээл өгч, толигор, сэргэг болгож сэрүүцүүлнэ 
  • Парабен, минерал тос, өнгө оруулагч болон силикон агуулаагүй

Хэрэглэх заавар

Маск нь 3 давхаргатай: 

  1. Хамгаалах давхарга
  2. Идэвхт бодисуудыг агуулсан биоцеллюлоз давхарга
  3. Хамгаалах давхарга

Арьсаа цэвэрлэснийхээ дараа маскаа гаргаж дэлгэнэ. Хамгаалах давхаргуудын нэгийг нь хуулж авна. Гарч ирсэн, идэвхт бодисуудаа агуулсан биоцеллюлоз маскийг нүүрний хэлбэрт тааруулан тавина. Хамгаалах давхаргуудын нөгөөдхийг нь хуулж авна. Бүх агаарын бөмбөлгүүд байхгүй болтол маскийг дарж нүүрэндээ наалдуулна. 15-20 минут хүлээнэ. Маскаа аваад шингээгүй үлдэгдлийг арьсанд массажилж шингээнэ. Зуны цагт маскийг хөргөгчинд хадгалж хэрэглээрэй – энэ нь арьсыг сэрүүцүүлж тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

Гидролайт 5

Тэнс Ап комплекс

далайн амьтнаас гаралтай коллаген гидролизат (гидролизжуулсан коллаген)

Фюкореверз комплекс

ГЛИАЛИС 21 комплекс

сүүн хүчил