TIME CONTROL Intense Lifting

  • Хөгшрөлт, тод, гүн үрчлээс болон хуурайшилтын улмаас үүссэн үрчлээстэй эрчимтэй тэмцэх, өндөр чанарын ампул
  • Тэжээлээр дутагдсан, илт үрчлээтэж хөгширсөн арьстай хүмүүст зориулав
  • Усанд уусдаг идэвхт бодисуудыг агуулсан усан концентратыг байгалийн гаралтай тоснуудыг агуулсан тосон концентраттай хослуулсан ампул (bi-phase ampoule)
  • Арьсны нөхөн төлжих механизмуудыг идэвхжүүлж, арьсны хөгшрөлтөөс сэргийлэхэд тусална
  • Ботокс болон ретинолыг санагдуулсан үйлчилгээтэй идэвхт бодисуудыг агуулна
  • Арьсанд хурдан шингэж, арьсыг торгон зөөлөн, чанга болгох бөгөөд арьсан дээр тослогдож гялтганах байдлыг үүсгэхгүй
  • Төмөр хайрцаг нь авсаархан ба бүх 7 ампул дууссаны дараа өөр зорилгоор дахин хэрэглэхэд тохиромжтой
  • Минерал тос, парабен, силикон, PEG агуулсан эмульсжүүлэгч агуулаагүй (өөр ямар ч эмульсжүүлэгч агуулаагүй)

Хэрэглэх заавар

  1. Бага зэрэг сэгсэрснээр усан болон тосон концентратууд нь холигдоно
  2. Төмөр хайрцгийн дотор байгаа ампул онгойлгогчоор шилэн ампулаа хугалж нээнэ
  3. Ампулаа алган дээрээ асгаад нүүр, хүзүү, цээжний арьсандаа түрхэнэ. Араас нь өдөр, оройн тосоо түрхэнэ

Ууж хэрэглэх, тарилгад ашиглаж болохгүй. Сэрүүн газар хадгалахгүй. Хэрэглэсэн ампулын хугалсан хэсгийг дараагийн ампулаа нээх хүртлээ ампул онгойлгогч дотор байлгана. Энэ нь шилэнд гар хүрч гарын арьсаа зүсэж гэмтээх гэх мэт эрсдэлээс сэргийлж байгаа гэсэн үг юм. Өглөө болон орой хэрэглэж болно. Хоёр хайрцгийг худалдаж аваад эхний долоо хоногтоо орой бүр хэрэглэж нэг хайрцгаа дуусгана, дараа нь 3 хоног тутам орой хэрэглэж хоёр дахь хайрцгаа дуусгана (нийтдээ нэг сарын хэрэглээ болох юм). Энэхүү байдлаар жилд хэд хэдэн удаа арьсаа тордохыг зөвлөж байна.

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

бүйлс самрын тос

жожобаны тос

амарант цэцгийн үрийн тос

Акваксил комплекс

Витанол БИО комплекс

наран цэцгийн тос

гиалуроны хүчил [sodium hyaluronate хэлбэрийг агуулдаг]

СИН-ЭЙК комплекс

Матриксил синт 6 комплекс

Коллаксил комплекс

витамин Е [tocopherol хэлбэрийг агуулдаг]