TIME CONTROL RetiNight Essence

  • Арьсыг эрчимтэй нөхөн төлжүүлж шинэчлэх, оройн серум
  • Агуулагдаж буй онцгой идэвхт бодисуудын нэгдэл нь гүн үрчлээсийг багасгаж арьсыг чанга, толигор болгоно
  • Витамин А болон Vitanol® BIO комплексыг агуулдаг тул үрчлээсний гүн болон эзлэхүүнийг өндөр үр дүнтэйгээр багасгана 
  • Арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй бодис болон пептидүүдийг агуулдаг тул арьсны чийгшлийн хэмжээг ихэсгэж өөрийгөө засварлан эдгээх процессуудыг нь дэмжинэ 
  • Арьс илүү толигор, тамир тэнхээтэй болж залуужна 
  • Парабен, силикон, минерал тос, өнгө оруулагч болон PEG агуулсан эмульсжүүлэгч агуулаагүй 
  • Зөвхөн орой хэрэглэх тул идэвхт бодисуудынх нь үр дүнтэй байдал нь доройтохгүй (ялангуяа эмзэг витамин А). Витамин А нь өндөр концентрацтай байх үед тогтворгүй байдаг бөгөөд арьсыг цочроож улайлгах магадлалтай байдаг учраас уг бүтээгдэхүүнд тогтвортой байх болон харш нөлөө үзүүлэхгүй хэмжээний доозоор агуулагддаг. Хязгаарлагдмал доозоор агуулагдсанаар хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх боломж муутай болж байгаа тул уг бүтээгдэхүүнд витамин А-тай адилхан үйлчилгээтэй Vitanol® BIO комплекс нэмэлтээр агуулагддаг. Иймээс витамин А-ны харш нөлөөнөөс айлтгүй хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг нь бүрэн гүйцэд арьсандаа хүртээх завшаан бүрдэж байна

Хэрэглэх заавар

Орой арьсаа цэвэрлэснийхээ дараа нүүр, хүзүүндээ түрхэж шингээнэ. Араас нь оройн тосоо түрхэж хэрэглэнэ.

Судалгаа

Герман улсад хийсэн нэгэн судалгаанд 50-65 насны 20 хүн оролцож уг бүтээгдэхүүнийг 4 долоо хоногийн турш орой болгон нүүрний арьсандаа түрхэж хэрэглэсний дараа дараах үр дүнд хүрсэн байна:

  • Үрчлээсний гүн дунджаар 26%-иар багассан
  • Үрчлээсний эзлэхүүн дунджаар 11%-иар багассан
  • Арьсны уян хатан чанар дунджаар 18%-иар ихэссэн

TIME CONTROL RetiNight Essence нь үрчлээсний гүн, эзлэхүүн болон арьсны уян хатан чанарт эерэг нөлөө үзүүлнэ. 4 долоо хоног хэрэглэсний дараа арьсны нийт ерөнхий байдал сайжирна. Уг бүтээгдэхүүний араас TIME CONTROL Night Cream-ийг ашиглавал бүүр ч илүү үр дүнд хүрэх боломжтой.

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

оливын тос

гүнждийн тос

камелиа олейфера цэцгийн үрийн тос

Акваксил комплекс

цангисын үрийн тос

Витанол БИО комплекс

розмарин ургамлын ханд

үдшийн хаваршил цэцгийн тос

наран цэцгийн тос

Матриксил 3000 комплекс

витамин А [retinyl palmitate хэлбэрийг агуулдаг]

витамин C [ascorbyl palmitate хэлбэрийг агуулдаг]

витамин Е [tocopherol хэлбэрийг агуулдаг]