Triple Effect Peeling
- Гэрэлтсэн, гоо үзэсгэлэнтэй арьсыг бэлэглэх, гуужилтын 3 аргачлалыг нэгэн зэрэг хүртээх, өндөр үр дүнтэй, өндөр чанарын гуужуулагч бүтээгдэхүүн
- Байгалийн гаралтай жимсний хүчлүүдтэй, ферментүүдтэй болон зөөлөн бүтэцтэй гуужуулагч ширхэгэнцрүүдтэй (механик) гуужилт гэсэн 3 төрлийн гуужилтын аргачлалаар арьсыг эрчимтэй гуужуулснаар “гуравласан” үйлчилгээг үзүүлнэ:
-
- Арьсыг гүн цэвэрлэнэ → бохирдол, нүх сүвний бөглөрөлт, үхэжсэн эсийн хуримтлалыг үр дүнтэйгээр арилгаснаар арьс маш цэвэрхэн болно
- Арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлнэ → үхэжсэн эсүүд арилснаар арьсны өнгө сэргэж, арьс гэрэлтэж буй мэт харагдах болно
- Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ → эсийн нөхөн төлжилтийг өдөөж, арьсны бүтцийг шинэчилж, үрчлээ багасахад тусална
- Бүх төрлийн арьсанд тохирно (гэхдээ улайлт, үрэвсэлтэй холимог эсвэл бохирдолтой арьс, хэт эмзэг, амархан улайдаг арьсанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна, оронд нь Enzyme Regulating Cream & Peeling-ийг хэрэглэнэ үү)
- Минерал тос, силикон, микро хуванцар, PEG агуулсан эмульсжүүлэгч болон өнгө оруулагч агуулаагүй

Хэрэглэх заавар
Цэвэрлэсэн, хуурай арьсанд нимгэн түрхээд хэсэг хугацаагаар байлгана: эмзэг арьс → 3-5 орчим минут; энгийн арьс → 10-15 орчим минут. Дараа нь түрхсэн гуужуулагч бүтээгдэхүүнийг бөмбөрч эхлэх хүртэл нь нүүр, хүзүүндээ иллэг хийнэ. Дараа нь нүүр, хүзүүгээ усаар угаасны дараа тоникоор норгосон арьс цэвэрлэх хөвөнгөөр арьсаа арчина. Ам болон нүд орчмын арьсаа оролцуулахгүй. Арьсны төрлөөс хамааран долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.
Онцлох найрлага
(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)