Шүвтэр [urea]

Хүний биед орсон уураг задралд орж улмаар аммиак хэмээх бодис (ammonia) үүсдэг бөгөөд тухайн бодисын илүү гарсан нь элэг эрхтний дотор шүвтрийн цикл (urea cycle) хэмээх хэд хэдэн урвалтай мөчлөгт боловсруулагдаж үгүй болдог. Уг мөчлөгийн үеэр шүвтэр гэх хаягдал бодис үйлдвэрлэгддэг бөгөөд уг бодисын илүүдэл нь дараа нь шээсээр гадагшилдаг билээ.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторуудын нэг тул агаараас чийгшил татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны гадаргууг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгална
  • Арьсны үхсэн эсүүдийг гуужуулах бөгөөд арьсны шинэчлэгдэх процессыг сайжруулна

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Арьсны өөрийнх нь үйлдвэрлэдэг чийгшүүлэгч факторууд (NMF/natural moisturizing factors) 

Эдгээр нь голцуу амин хүчил (amino acids), амин хүчлүүдийн дайвар бүтээгдэхүүнүүд (derivatives of amino acids), сахран молекулууд болон шүвтэр (urea) байдаг. NMF-үүд маань арьсны хамгийн дээд давхарга болох эвэрлэг давхаргын (stratum corneum) корнеоцит эсүүдэд (corneocytes) байдаг бөгөөд хюмектант чийгшүүлэгч (humectant) учраас чийгшлийг агаараас татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны чийгшлийг хадгалж өгдөг байгаа. Хүний арьсан дахь NMF-үүдийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь амин хүчлүүд билээ. Эдгээр амин хүчлүүдийн 36%-ийг serine, 22%-ийг glycine, 13%-ийг alanine, үлдсэн нь histidine, ornithine, citrulline, arginine тус тус 6-8%-ийг эзэлдэг байна.