Vitalizing Oil Concentrate

  • Арьсыг нөхөн төлжүүлж, тамир тэнхээ оруулах, онцгой тосон концентрат 
  • Өдөрт хэдхэн дуслаар арьсаа тордож болох уг концентрат нь арган тос, чангаанзны тос, макадамиа самрын тос, оливын тос, жожобаны тос, крамбе абиссиника ургамлын үрийн тос болон онцгой замгийн хандыг агуулдаг. Уг ургамлын гаралтай тоснуудыг агуулснаар арьсанд тэжээл өгч арьсыг толигор, уян зөөлөн болгоно 
  • Хуурайшилтын улмаас үүссэн үрчлээс багасаж, арьсыг хамгаалах тосон давхарга бэхэжнэ 
  • Тэжээлээр маш баялаг мөртлөө хөнгөн бүтэцтэй тул арьсыг хэт тослогдуулж наалдамтгай мэдрэмж төрүүлэхгүйгээр арьсанд хурдан шингэнэ 
  • Арьсны үйл ажиллагаа, процессуудыг идэвхжүүлж, улмаар өөрийгөө хамгаалах системийг нь дэмжинэ 
  • Арьсанд хэрэгтэй тосон хүчлээр баялаг учраас арьсны тосон молекулын алдагдалтай тэмцэнэ 
  • Антиоксидантуудыг агуулдаг тул чөлөөт радикалтай бас тэмцэнэ
  • Минерал тос, силикон, PEG агуулсан эмульсжүүлэгч, өнгө оруулагч болон презерватив агуулаагүй 
  • Хөгширч буй, хуурай, нөхөн төлжих хэрэгтэй байгаа арьсанд массажлахад нэн ач тустай

Хэрэглэх заавар

Өглөө, оройдоо хэдхэн дуслыг нүүр, хүзүүндээ түрхэж массажилна. Араас нь хэрэглэдэг өдөр эсвэл оройн тосоо түрхэнэ. 

Эсвэл өдөр, оройн тосоо ганц хоёр дусалтай холиод арьсандаа түрхэж хэрэглэх боломжтой. Улмаар хэрэглэдэг тосоо тэжээлээр баяжуулж байгаа гэсэн үг. 

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

жожобаны тос

мидофом цэцгийн үрийн тос

крамбе абиссиника цэцгийн үрийн тос

оливын тос

макадамиа самрын тос

арган тос

чангаанзны тос

Калпариан комплекс

витамин Е [tocopherol хэлбэрийг агуулдаг]