Витамин А

Үхрийн элэг, чихэр төмс, лууван, брокколи, бууцай болон улаан чинжүүнд ихээр агуулагддаг витамин бөгөөд тосонд уусах чадвартай билээ. Тосонд уусах чадвар нь арьсанд гүн шингэхэд нь тусалдаг боловч тогтворгүй буюу эмзэг учраас агаар болон нарны гэрэлд өртөхөөс нь сэргийлэх хэрэгтэй. Retinyl palmitate нь витамин А-ны илүү тогтвортой хэлбэр юм. Beta-carotene нь витамин А-ны маш зөөлөн хэлбэр юм.  

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Антиоксидант
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • *Коллагены үйлдвэрлэлийг өдөөдөг тул арьс чангалж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Эс нөхөн төлжүүлж арьсны дархлааг дэмжинэ
  • Арьсны өөрийгөө чийгшүүлэх чадварыг нь дэмжиж арьсыг толигор болгоно

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.                 

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.     

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.