Витамин Е

Витамин Е нь дотроо 8 төрөлтэй байдаг: α-tocopherol, β-tocopherol, γ-tocopherol, δ-tocopherol, α-tocotrienol, β-tocotrienol, γ-tocotrienol, δ-tocotrienol.

Бүйлс самар, наран цэцгийн тос болон үр, бууцай, хулуу болон улаан чинжүүнд ихээр агуулагддаг витамин бөгөөд тосонд уусах чадвартай билээ. Тосонд уусах чадвар нь арьсанд гүн шингэхэд нь тусалдаг боловч тогтворгүй буюу эмзэг учраас агаар болон нарны гэрэлд өртөхөөс нь сэргийлэх хэрэгтэй байдаг. Tocopheryl acetate нь витамин E-ний илүү тогтвортой хэлбэр билээ.  

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • *Антиоксидант бөгөөд арьсыг нарны хорт туяанаас хамгаалж үрчлээс болон нөсөө үүсэхээс сэргийлнэ
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Арьсыг хамгаалах давхаргын функцийг бэхжүүлж чийгшил хадгалагдахад тусална
  • Арьсыг толигор болгоно
  • Aрьсны нөхөн төлжих процессыг дэмжинэ

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:

  • Хуйхан дахь хялгасан судаснууд дахь цусны эргэлтийг ихэсгэнэ 
  • Хуйх болон үсийг *чөлөөт радикалаас хамгаална 
  • Үсийг бэхжихэд тусална 
  • Хуйхан дахь *себум тосны үйлдвэрлэлийг тэнцвэржүүлнэ 
  • Үсийг гэрэлтүүлж ургалтыг нь дэмжинэ

Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:

Бүх төрлийн үс/хуйхтай хүнд тохирно.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Себум (sebum)

Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.